Гватемалд хар тамхи тээвэрлэхээр хулгайлсан онгоц сүйрчээ

Мексикийн Морелос мужийн “Куэрнаваки” олон улсын нисэх буудлаас хар тамхи тээвэрлэхээр хулгайлсанHawker 800” онгоц Гватемалд сүйрсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

“XB-PYZ” дугаар бүхий тус онгоц Мексикээс хөөрч Венесуэлийн Сулиа мужийн нисэх буудалд бууж хоёр цаг саатаад буцах замдаа Гватемалын Мексиктэй хил залгаа Эл Киче мужийн Санта Марта Салинас дүүрэг дэх нууц нисэх зурваст буухаар манёвр хийх үедээ сүйрчээ. Сүйрлийн газар хоёр хүний цогцос, хар тамхи бүхий хайрцагнууд, зэр зэвсэг илэрсэн тухай Гватемалын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Хуан Карлос Де Паса мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэ оны дотор Гватемалд хар тамхины хууль бус тээвэрлэлттэй холбоотой 28 онгоц илэрчээ.

Б.Төгсөө

SHARE