АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АВЛИГЫН СҮЛЖЭЭТЭЙ “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАРИМ ДАРГА ХОЛБООТОЙ

Нэрийг нь задалбал Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ ТӨҮГ юм.  Дарга нь Буянтогтохын Гүрсоронзон гэдэг гоё гоё бодлого ярьсан нөхөр бий.

АТҮТ нь ЗТХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Хууль дүрмийн дагуу АТҮТ-д:

-Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

-Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох,

-Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах; автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;

-Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах гэсэн дөрвөн үндсэн чиг үүрэгтэй.

Эдгээр “чиглэл”-үүд нь тэр чигтээ авлигын зэвсэг болчихсон. Улсын дугаарын авлигынх нь асуудлаар АТГ араас нь орчихсон. Ухвал маапаан маш их гарч ирнэ.

Хоёр жил болоод л 2-3 албан тушаалтан нь баригдаж шоронд ордог авлига бол улс хооронды С зөвшөөрөл юм. С зөвшөөрөл бол АТҮТ-ийн зүгээр нэг мэргэжилтэн, хэлтсийн дарга бие даагаад хийчихдэг “бизнес” биш. С зөвшөөрөл олгох явцыг шилэн болгоно гэж сайдаар очсон хүн бүр ярьдаг. Гэхдээ хэзээ ч үүнийгээ хэрэгжүүлж байгаагүй. Чаддаггүй. Учир нь С зөвшөөрлийн бизнес дарга нарын түвшинд л яригдана.

С зөвшөөрлийн сүлжээ гэж байна.

Түүний удирдах түвшинд нь нам, төрийн эрх мэдэлтнүүд, урьд нь энэ салбарт удирдах ажил хийж байсан, одоо ч зүүгдээстэй явдаг, гоё шударга нэр хочтой хулгайч нар байдаг.

Харин гүйцэтгэх түвшин нь тойрог маягийн юм болчихсон. Өөрөөх хэлбэл, тойрог болсон гурван эрх мэдэлтэн байдаг. Гурвалжин гэж болох юм. АТҮТ-ийн дарга нараас гадна нүүрс ачих үйл явцад нөлөө үзүүлдэгэээр нь  “Эрдэнэс Тавантолгой”-н зарим удирдлага энэ ажилд нөлөө ихтэй оролцдог. Тэндээс тодорхойлолт өгнө, тоог нь тогтооно.

Хамгийн гол нь АТҮТ-ийн, “Эрдэнэс Тавантолгой”-н албан тушаалтнууд “дээр”-ээс ирсэн даалгаврын дагуу С зөвшөөрөл олгохдоо хамтран ажилладаг. Дарга нар оролцоотой болохоор “Баригдахгүй, балрахгүй” гэж боддог.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Эх сурвалж: news1.mn

SHARE