“Лейпциг” түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн “Шилдэг наймын финал” Португалийн Лиссабон хотноо үргэлжилж байна. Тус цомын одоогийн эзэмшигч, Английн “Ливерпул”-ийг хожин шөвгийн наймд шалгарсан Испанийн “Атлетико”-гийн хаалганд тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёрхон минутын өмнө ялалтын гоол оруулснаар Германы “Лейпциг” түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн дөрвийн шатанд “Лейпциг” Италийн “Аталанта”-г хожсон Францын “Пари Сен Жермен”-тэй өрсөлдөх юм.

 

“ЛейпцигАтлетико – 2:1 (0:0)
Го
олуудОльмо, 50 – 1:0. Фелиш, 71 – пеналти – 1:1. Адамс, 88 – 2:1.

Лейпциг: Гулачи, Клостерманн, Юпамекано, Халсбенберг, Лаймер (Адамс, 72), Кампл, Забитцер (Мукиэле, 90+2), Ольмо (Айдара, 83), Анхелиньо, Нкунку (Шик, 83), Поулсен.

Атлетико: Облак, Триппьер, Савич, Хименес, Лоди, Коке (Фелипе, 90+2), Эррера (Фелиш, 58), Сауль, Карраско, Льоренте, Диего Коста (Мората, 72).

Шар хуудсууд: Лоди, 62. Клостерманн, 70. Кампл, 82. Айдара, 87.

Шүүгч: Марциняк (Польш).

SHARE