Европын цомын хөлбөмбөг 146 өдрийн дараа эргэж ирлээ

Европын хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй хоёр тэмцээн-Аваргуудын лиг, Евро лигийн 1/8 финалын тоглолтууд Коронавирусийн цар тахлаас болж өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос түр завсарласан. Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн шийдвэрээр завсарлагыг өндөрлүүлж 8-р сарын 5-ны мягмар гаргаас Евро лигийн 1/8 финалыг үргэлжлүүлснээр эхний гурван хариу тоглолт болж Австрийн “ЛАСК”-ийг хожсон Английн “МЮ”, Германы “Вольсбург”-ийг хожсон Украины “Шактёр”, Туркийн “Истанбул”-ыг дийлсэн Данийн “Копегаген” баг шөвгийн наймд шалгарав. Өнөөдөр гурван хариу тоглолт болох ба хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шөвгийн наймд өрсөлдөх 3 багийн нэр тодорхой болно. Харин 1/8 финалын шатанд тоглож амжилгүй завсарласан хоёр хос буюу дөрвөн багийн ялагчийг ганцхан тоглолтоор тодруулах шинэ дүрэм үйлчилж байгаа. Үүнд, мягмар гарагт Италын “Интер” баг Изриалийн “Хетафе”-г 2:0-ээр буулган авч шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр Испанийн “Севилья” – Италын “Рома” багийн аль хожсон нь ялагч болж дараагийн шатанд тоглох эрх авна. Одоогоор “Манчестэр Юнайтед”, “Шактёр”, “Копегаген”, “Интер” баг ийнхүү 1/4-ний финалд шалгараад байна. Бусад 8 багийн дөрвөн ялагчийг тодруулах өрсөлдөөн өнөөдөр болно.

——— Базель (Швейцар) – Айнтрахт (Герман) /эхний тоглолт 3:0/

——— Вулверхэмптон (Англи) – Олимпиакос (Грек) /эхний тоглолт 1:1/

——— Байер Л (Герман) – Рейнжерс (Шотланд) /эхний тоглолт 3:1/

——— Севилья (Испани) – Рома (Итал).

Дашрамд онцлоход, УЕФА-гаас Ковид-19-тэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдалд зохицуулж Евро лигийн дараагийн 1/4, 1/2 финалын шатны өрсөлдөөнийг Германы Дюссельдорф, Кёльн хотноо VIII.10-11, VIII.16-17–нд үзэгчгүйгээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд багууд хоорондоо ганцхан тоглолтоор ялагчаа тодруулах юм. Аваргын төлөөх финал VIII.21-нд Кёльн хотын төв цэнгэлдэхэд болно.

SHARE