Энэтхэгт коронавирусаар халдварлагсдын тоо саяас давав

Энэтхэгт коронавирусаар халдварлагсдын тоо 1 001 449 болж, 25 582 хүн нас бараад буй тухай “Hindu” сонинд мэдээлжээ.

Гэвч Энэтхэгийн Эрүүл мэндийн яам үүнээс хавьгүй бага буюу 968 мянган хүн халдвар авсан гэж мэдээлсэн байна. Тэдгээрээс түүнчлэн 612 мянга гаруй хүн эдгэрсэн гэжээ.

Энэтхэг улс коронавирусын халдвар авсан хүний тоогоор дэлхийд АНУ, Бразилийн ард гуравт бичигдэх болсон юм. Хэдий тийм ч тус улс зургадугаар сарын 8-наас эхлэн сүм хийд, зочид буудал, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг сэргээн цар тахлын үеийн хөл хорих дэглэмийг зөөллөсөн билээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

 

SHARE