Цэргийн төв эмнэлгийхэн уриалга гаргажээ

 

Цэргийн төв эмнэлгийнхэн мөрдэст нэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад  нэгэн уриалга гаргажээ.  Уриалгад “ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэхүү өдрийг Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгээс бусдын амь насыг аврахын төлөөх сайн дурын авлагагүй цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчилж, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил мөрдэс нэгт журмын нөхөд болох БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад алба хааж байгаа дайчдадаа “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэе” уриалгыг хамтдаа хэрэгжүүлж, бусдад эрүүл мэнд, аз жаргал бэлэглэхийг хүсч байна. Таны тусаар өвдөж шаналсан залуус эрүүл энх болно гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

SHARE