Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол коронавирусаар халдварлажээ

ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол коронавирусын халдвар авсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Долаана Солчак мэдээлсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Шолбан Кара-оол интернетийн ОХУ-д түгээмэл “В Контакте” нийтийн сүлжээ дахь хуудсандаа бичихдээ, “Надаас гадна тамгын газрын хэд хэдэн албан хаагч COVID-19-ийн халдвар илэрлээ. Бидний зарим нь сэхээн амьдруулах тасагт хэвтэхэд хүрээд байна. Гэхдээ эмч нар үнэхээр мундаг юм, чадах бүхнээ хийж буйг нь онцольё. Би ажлаа зайнаас хийхийг оролдох болно. Энэ сорилтыг бид давж, бүх юм хэвийн болно” гэжээ.

Шолбан Кара-оолын эзгүйд Тувагийн автономит бүгд найрамдах улсын даргын үүрэгт ажлыг Александр Брокерт гүйцэтгэхээр болсон байна.

 Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

 

SHARE