Үл мэдэгдэх хөлөг онгоц Италийн эрэгт 400 цагаач буулгаад зугтжээ

Үл мэдэгдэх хөлөг онгоц Италийн Сицили арлын эрэг дэх Палма Ди Монтекиаро хотод 400 орчим цагаачийг буулгаад зугтсан тухай “AFP” агентлаг мэдээлж байна.

Хөлөг онгоц цагаачдыг буулгаад тэр даруй эргээд далайд гарсан бөгөөд Италийн хилийн хөлөг онгоц, нисдэг тэргүүд араас нь нэхсэн ч илрүүлж чадаагүй аж. Эрэг дээр буусан Африк ба Ойрхи дорнодоос ирсэн цагаачид замаар өнгөрөх машины жолооч нараас ундны ус гуйн ойрын суурин руу хүргэхийг хүсч байжээ.

Италийн цагдаа, армийн албан хаагчид хууль бус цагаачдыг саатуулах ажиллагаа эхлүүлжээ. Сицилид урьд өмнө ийм олон тооны хууль бус цагаачид нэг дор ирж байгаагүй аж. Уг нь коронавирусын цар тахлын улмаас Италийн хилийг нэвтрэх хууль бус цагаачид өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.2 дахин буураад байжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б. Төгсөө

 

 

SHARE