Дорнодчуудын хөгжлийн ордны үүдийг нээлээ

Дорнод аймагт “Хүний хөгжлийн ордон” барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү ордныг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сүхжин” ХХК барьж босгожээ. Хүний хөгжлийн ордонд аймгийн ХХҮГ, ХБИ-дэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, залуучуудын хөгжлийг дэмжих “Старт-ап” төв байрлаж, тохь тухтай орчинд ажиллаж, үйл ажиллагаа явуулах юм. Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг ханган үүднээс стандарт налуу замтай, халтирдаггүй шалтай, ХБИ, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хүндэтгэх шалтгаантай хүмүүст зориулсан цахилгаан шат, ариун цэврийн зориулалтын өрөө, энгийн иргэд болон ХБИ бүх төрлийн спортоор хичээллэх, бэлтгэл хангах зориулалт бүхий спорт танхимтайгаар барьж босгосон нь олон нийтээс талархаж хүлээж байгаа юм.

SHARE