Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдрөөс ажилдаа орно

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдрөөс ажилдаа орно гэж “Reuters” агентлаг мэдээлж байна.

Тэрээр энэ сарын 5-нд коронавирусаар халдварлан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлээд Лондоноос холгүй орших Чекерс дахь харшид тусгаарлагдсан билээ. Борис Жонсон үүрэгт ажлыг нь орлон гүйцэтгэж байсан Гадаад хэргийн сайд Доминик Раабтай өдөр бүр видео холбоогоор харилцдаг байжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад 150 мянга шахам хүн “Ковид-19”-ийн халдвар авч 20 мянга гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Сүүлийн өдрүүдэд коронавирусын тархалт мэдэгдэхүйц буурчээ.

Б.Төгсөө

SHARE