Коронавирус туссан Их Британийн Ерөнхий сайд эмнэлэгт хэвтэв

Коронавирусын шинжилгээ нь эерэг гарсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлэгт хэвтсэн тухай “АР” агентлаг мэдээлжээ.

Шинжилгээ өгснөөс хойш арван хоногийн турш коронавирусын шинж тэмдэг арилахгүй байгаа тул эмнэлэгт хэвтэн нарийвчлан шинжилгээ хийлгэхээр болсон аж. Хэдий тийм ч 55 настай Борис Жонсон улс урноо удирдсаар байгаа юм.

Түүнийг ажлын чадваргүй болбол үүрэгт ажлыг нь Гадаад хэргийн сайд Доминику Раабу гүйцэтгэх аж.

Борис Жонсоноос гадна коронавирусаар Их Британийн хунтайж Чарлс, Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок нар өвчилсөн ч бүрэн эдгэсэн билээ.

Б.Төгсөө

 

SHARE