“Багануур” ХК 69.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Багануур” ХК 2019 онд 138.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 69.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Борлуулалтын орлого нь 2018 оны үзүүлэлттэй ойролцоо буюу 0.2 хувиар өсжээ.

Харин цэвэр ашиг нь 12.7 дахин буурсан талаар санхүүгийн тайландаа дурджээ. “Багануур” ХК Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг. Одоогоор цахилгаан станцууд Багануурын уурхайгаас нэг тонн эрчим хүчний нүүрсийг 33 мянга 500 төгрөгөөр худалдаж авч байгаа талаар Эрчим хүчний яам мэдээллээ.

Монголын Хөрөнгийн биржид “Багануур” ХК-ийн нэгж хувьцааны ханш 935 төгрөг байна. Биржээр арилжаалж байгаа хувьцаагаар тооцсон зах зээлийн үнэлгээ нь 19.6 тэрбум төгрөг болжээ.

SHARE