Монголд коронавирусний тохиолдол илэрлээ

Энэ сарын  2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдсан  гэдгийг Улсын онцгой комисс  сая баталгаажуулан албан ёсоор мэдээллээ.

Коронавирус илэрсэн Франц улсын иргэн Францын хөрөнгө оруулалтай “Арева” компанид ажилладаг аж. Түүнд коронавирусний халдварын тандалт хийхээр тусгаарласан гэсэн мэдээллийг энэ сарын 8-ны өдөр ЭМЯ-наас өгч байсан юм.

 

SHARE