УЕФА коронавирусаас үүдэн тоглолтын өмнө гар барихыг хориглов

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоодын эвлэл коронавирусын тархалтаас үүдэн тус тивийн цомын тэмцээнүүдэд тоглолтын өмнөх өрсөлдөгч багуудын тоглогчдын уламжлалт гар барилтыг хориглосноо зарлав.

Тус эвлэлийн мэдэгдэлд, “Дэлхийн эрүүл мэндийн холбооны коронавирус дамжиж тархах явдлыг бууруулах зөвлөмжийн дагуу энэхүү хориг УЕФА-гийн бүх тэмцээний тоглолтуудад хамааралтай” гэжээ. Европт коронавирус үргэлжлэн тархвал УЕФА Аваргуудын лиг, Европын лигийн тоглолтуудыг үзэгчгүй явуулах, бүрмөсөн цуцлаж ч болох аж.

Хятадын Вухан хотод анх илэрсэн коронавирусаар өвчлөгсдийн тоо дэлхий даяар 100 мянгаас давж 500 шахам хүний аминд хүрээд байгаа билээ.

Б.Төгсөө

SHARE