11 настай охин олимпийн эрх авлаа

Сирийн 11 настай теннисчин охин Хенд Заза Токиогийн олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. 2009 онд төрсөн Хенд Заза ширээний теннисний дэлхийн чансааны 155 дугаар байрт бичигдэж буй юм байна.

Сирийн Олимпийн Хорооны фэйсбүүк хуудаснаа “Аварга Хенд Зазадаа Токиог зорих болсонд баяр хүргье!” гэж бичжээ. Ингэснээр сири охин Токиогийн олимпийн хамгийн залуу тамирчин болох гэнэ.

Гэхдээ тэр Токиод медаль хүртлээ ч гэсэн олимпийн түүхэн дэх хамгийн залуу медальтан болж чадахгүй юм. Учир нь 1896 оны олимпийн наадамд Грекийн гимнастикч Димитриос Лундрас хүрэл медаль хүртэхдээ 10 нас 218 хоногтой байсан гэдэг.

News1.mn Р.Гэгээ

SHARE