Роналдиньогийн хэргийг шийдэгдтэл хорьж, шалгана

Парагвайн шүүхээс Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо болон түүний ах Роберто нарын хэргийг шийдэгдтэл хорьж шалгах шийдвэр гаргажээ.

Гуравдугаар сарын 6-нд Роналдиньог ахынх нь хамт хуурамч бичиг баримт ашигласан гэх хэргийн дагуу баривчлан шалгаж эхэлсэн юм. Найман цагийн турш байцаасны дараагаар Роналдиньог ахынх нь хамт батлан даалтад гаргасан ч дараахан нь эргүүлэн хорьжээ.

Роналдиньог суллавал эх орон Бразил руугаа гараад явчих магадлал өндөр хэмээн үзэж хорьж шалгахаар болсон гэнэ. Хэргийн эцсийн шийд гартал хагас жил ч болж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Роналдиньо Парагвайд сайн үйлсийн хандивын тоглолтод оролцохоор ирсэн аж. Тэрбээр татвараас зайлсхийсэн хэргийн улмаас эх орныхоо хилийг давах эрхгүй байсан гэнэ. Мөн хөлбөмбөгчийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE