Леброн Жеймс үзэгчгүй бол тоглохгүй гэлээ

NBA-гийн удирдлага коронавирусээс сэргийлэн тоглолтуудыг үзэгчгүй явуулах талаар ярилцаж буй ажээ. Өнгөрсөн баасан гаригт клубүүдэд үзэгчгүйгээр тоглолт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар эхний удирдамжийг өгсөн байна. Ордонд тоглолтыг зохион явуулахад оролцох цөөн тооны ажилтнууд болон тамирчид байх ёстой бөгөөд үзэгчид бүр сэтгүүлчид ч байх ёсгүй гэсэн зааврыг өгсөн гэнэ.

Мөн тоглолтын мөн тамирчид болон ажилтнуудын биеийн халууныг хэмжихийг үүрэг болгожээ. Тэгвэл “Лос-Анжелес Лейкерс”-ийн од Леброн Жеймс хэрвээ ордонд үзэгчдийг оруулахгүй юм бол тоглохгүй гэж зарлаад байна.

“Үгүй ээ, ингэж болохгүй. Хэрвээ ордонд үзэгчид байхгүй юм бол би тоглохгүй. Би фанатуудын төлөө л тоглодог. Багийнхан болох хөгжөөн дэмжигчдийн төлөө л талбайд гардаг. Үүнд л хамаг утга учир оршдог. Хэрвээ ордон хоосон байх юм бол би тоглохгүй. NBA тэгээд хүссэнээ хийнэ биз” хэмээн Леброн Жеймс өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE