Эрчүүдтэй тулалдахын тулд боксчин бүсгүй хүйсээ нуужээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо оршин суудаг боксчин бүсгүй Татьяна Дваждова зөвхөн эрчүүдтэй рингэнд тулалдаж, эмэгтэйчүүд сул дорой хүмүүс биш гэдгийг нотлохыг хүсдэг ажээ. Түүнийг эмэгтэй гэхээр тулаанд оруулдаггүй тул Владимир Ермолаев хэмээх зохиомол нэрийн дор эрчүүдтэй нийт 17 тулаан хийж, заримд нь ялсан байна.

“Би тамирчны замналаа эхлэхдээ л эрчүүдээс сул дорой биш гэдгээ нотлохыг хүссэн юм. Сонирхогчдын боксын тэмцээнд очоод Владимир нэртэйгээр рингэнд гарч, ялалт байгуулж байлаа. Учир нь намайг Татьяна гэдэг нэртэйгээр гарах гэхээр тэмцээнд оруулдаггүй байсан юм” хэмээн Дваждова ярьжээ.

Мөн Татьяна ачигчаар ажиллахыг хүсдэг гэнэ. Гэвч ОХУ-ын хуулийн дагуу эмэгтэй хүн ачигчаар ажиллахыг хориглодог нь том саад болдог ажээ. Тэрбээр худалдагч юмуу оффисийн ажилтан болохыг хүсэхгүй зөвхөн ачигчийн ажил л хийхийг хүсч буйгаа ярьсан байна. Хэдийгээр олон нийтийн зүгээс доромжлол, дарамт их ирдэг ч гэсэн Татьяна Дваждова өөрийнхөө хүссэн замаар явахаар шийдсэн ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE