МАН, МАХН хамтдаа тэмдэглэдэг “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”

1921.III.1  МАН-ын анхдугаар Их хурал 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд манай хойд хөршийн Буриадын Хиагт хотноо болж, Намын анхны мөрийн хөтөлбөрийг баталж Ардын засаг  тогтоохыг улс төрийн зорилт болгон баталсан. МАН-ын даргаар Солийн Данзанг сонгосон.

1925.IX сар  МАН-ын IV Их хурал болж Намын мөрийн хөтөлбөр дүрмийг шинэчилж, МАН нэрийг МАХН болгон өөрчилсөн.

2004.XII.9      УИХ-аас Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэхээр хуульчилсан.

2010.XI.5       МАХН-ын XXVI  Их хурлаар намын уугуул нэрийг сэргээж МАХН-ыг МАН болгон өөрчилсөн.

2011.VI.24     Дээд Шүүхээс МАХН-ыг бүртгэсэн. Намын нэр солихыг эсэргүүцсэн гишүүдийн байгуулсан улс төрийн нам.

2016.II.25       МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурсан.

МА/Х/Н-ын дарга нар, алба хашсан хугацаа

  1. Солийн Данзан —– 1921 он, хоёр сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  2. Д.Бодоо —– 1921 он, хоёр сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  3. Ц.Дамбадорж —– 1921-1923 он, нэг жил 2 сар.
  4. Ажвагийн Данзан —– 1923-1924 он, нэг жил 6 сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  5. Ц.Дамбадорж —– 1924-1928 он, дөрвөн жил 1 сар.

Хэсэг хугацаанд Намын удирдлагыг нэг хүнд төвлөрүүлэлгүй, хамтын удирдлагад шилжүүлсэн бөгөөд эдгээр эрхэм нь “адил эрхтэй гурван нарийн бичгийн дарга нарын нэг” гэсэн нэршлээр түүхэнд тэмдэглэсэн. Үүнд:

  1. Ө.Бадрах —– 1928-1932 он, гурван жил 3 сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  2. Б.Элдэв-Очир —– 1928-1930 он, нэг жил 4 сар.
  3. П.Гэндэн —– 1928-1932 он, гурван жил 7 сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  4. З.Шижээ —– 1930-1932 он, хоёр жил 3 сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  5. Б.Элдэв-Очир —– 1932-1937 он, зургаан жил.
  6. Ж.Лхүмбэ —– 1932-1933 он, нэг жил. Хэлмэгдэж цаазлуулсан.
  7. Д.Лувсаншарав —– 1932-1937 он, таван жил. Хэлмэгдэж цаазлуулсан.
  8. Х.Лувсандорж —– 1934-1936 он, нэг жил 10 сар. Хэлмэгдэж цаазлуулсан.
  9. Б.Баасанжав —– 1936-1940 он, гурван жил 4 сар.
  10. Д.Дамба —– 1932-1940 он, долоон жил 9 сар.

1940 оноос эхлэн Намын удирдлагыг нэг хүнд төвлөрүүлж, хамтын удирдлагын “адил эрхтэй гурван нарийн бичгийн дарга”-ын албан тушаалыг хэрэглэхгүй болжээ.

  1. Ю.Цэдэнбал —– 1940-1954 он, 14 жил.
  2. Д.Дамба —– 1954-1958 он, дөрвөн жил 7 сар.
  3. Ю.Цэдэнбал —– 1958-1984 он, 25 жил 9 сар.
  4. Ж.Батмөнх —– 1984-1990 он, таван жил 6 сар.
  5. Гомбожавын Очирбат —– 1990-1991 он, 11 сар.
  6. Б.Даш-Ёндон —– 1991-1996 он, таван жил 8 сар.

 

  1. Н.Энхбаяр —– 1996-1997 он, 4 сар.
  2. Н.Багабанди —– 1997 он, 4 сар.
  3. Н.Энхбаяр —– 1997-2005 он, найман жил.
  4. Миеэгийн Энхболд —– 2005-2007 он, хоёр жил.
  5. С.Баяр —– 2007-2010 он, хоёр жил, 5 сар.
  6. Сүхбаатарын Батболд —– 2010-2012 он, хоёр жил, 3 сар.
  7. Ө.Энхтүвшин —– 2012-2013 он, нэг жил, 4 сар.
  8. Миеэгийн Энхболд —– 2013-2017 он, дөрвөн жил.
  9. У.Хүрэлсүх —– 2017 оны 11 дүгээр сараас.

 

                        Е.МЯГМАРСҮРЭН

SHARE