Ц.Бат-Энх МАН-ын Нарийн бичгийн даргын ажлаа Эрдэнэтэд нэр дэвших эрхтэйгээ алдлаа

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр 2020 оны 2 сарын 27-нд Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэгээр иржээ. Тэрээр уг нислэгээр ирсэн Сөүлээс Токиогоор дамжиж Улаанбаатарт ирсэн 38 хүний нэг болсон юм.

Цаг үеийн нөхцөл байдал, онцгой байдлын журмын дагуу эдгээр иргэдийг тодорхой хугацаагаар Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан байна.

Гэтэл МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “Би тусгаарлагдахгүй” гэж эсэргүүцжээ. Энэ асуудал өндрөө авч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч байж шийдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл Ц.Бат-Энхийг хүч хэрэглэн тусгаарлах байранд хүргэжээ.

Үүнээс гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх Онцгой комиссын шийдвэрийг зөрчиж, ёс бус үйлдэл гаргасан Ц.Бат-Энхийг МАН-ын Нарийн бичгийн даргаас чөлөөлөх чиглэлийг өгсөн байна.

Энэ дагуу өнөөдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм байна.

Түүнчлэн сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй “усалж” байсан Эрдэнэтээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ ч алдаж буй бололтой.

Эх сурвалжийн мэдээллээр Ц.Бат-Энх нь энэ явдлаас болж МАН-ын удирдлагуудын түвшинд хөтөлж буй ёс зүйн хувьд нэр дэвших эрхгүй хэмээх жагсаалтад бичигдсэн гэнэ.

 

Эх сурвалж: songogch.mn

SHARE