Асуумжаа худал мэдүүлбэл 50 мянган төгрөгөөр торгоно

Сүүлийн үед Солонгост коронавирусийн тархалт ихсэж байгаатай холбоотойгоор иргэд хаанаас ирснээ худал мэдүүлж байгаа учир асуумжид нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр зорчигч эрүүл мэндээ худал мэдүүлсэн, мэдүүлэхээс татгалзсан, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгох юм.

Мөн Оросын хилийн боомтоор Солонгос явсан иргэд дамжин өнгөрөх эрсдэл их байгаа тул Баян- Өлгий, Алтанбулаг, Эрээнцавын боомтын хяналтыг чангатгасан байна.

МХЕГ-ын мэдээлснээр нэгдүгээр сарын зургаанаас өнөөдрийг хүртэл хилээр 136807 зорчигч нэвтэрсэн байна. Эдгээрийн 161 нь сэжигтэй тохиолдол байсан ба 15 зорчигчийг нутаг буцаажээ.

SHARE