Хустай нурууны байгаль хамгаалагчид сургалтад хамрагдав

Төв аймгийн Онцгой байдлын газраас Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдад зориулан  “Байгаль орчныг хамгаалахад иргэн таны хуулийн мэдлэг чухал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, хаврын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өгч ажилласан байна.

Хустайн нуруу нь ургамал газарзүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газарзүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул-Тамирын голын дэд мужид харъяалагддаг, ойт хээрийн урд зах өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт нутаг юм.

УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE