1072 хувьцааны дансыг дараах газрууд онлайнаар нээж байна

Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 1072 хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаа тутамд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн юм. Гэхдээ иргэд ногдол ашиг авахын тулд үнэт цаасны компанид данс нээлгэсэн байх шаардлагатай.

Ногдол ашгийг тавдугаар сараас олгох ба үнэт цаасны компанид бүртгүүлсэн данс руу шууд орох юм. Тэгвэл коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоосон энэ үед заавал үнэт цаасны компани дээр очилгүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой. Иймээс онлайнаар данс нээж буй үнэт цаасны компаниудын мэдээллийг хүргэе.

 

Гүүдсек үнэт цаасны компани

Онлайн данс нээлгэх хураамж 7500 төгрөг, арилжааны шимтгэл гурван хувь байна. Тус компани нь Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 онд авчээ. Үнэт цаасны данс ажлын 1-2 өдөрт нээгддэг байна.

 

Бумбат Алтай үнэт цаасны компани

Данс нээлгэх хураамж 10 мянган төгрөг байна. Бумбат Алтай нь 1991 онд үүсгэн байгуулагдсан брокер дилерийн ууган компани юм.

 

БиДиСек үнэт цаасны компани

Онлайнаар данс нээхэд таван мянган төгрөгийн хураамжтай ба хувьцааны арилжааны шимтгэл 2.5 хувь байна. Үнэт цаасны данс долоо хоногийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д баталгаажиж нээгдэнэ.

SHARE