“Diamond Princess” хөлөг онгоцны 454 зорчигчоос коронавирус илрээд байна

Японы Йокохама хотын боомтод энэ сарын 19 хүртэл карантинд тусгаарлагдсан АНУ-ын далайн аяллын “Diamond Princess” хөлөг онгоцонд буй 50 орны 3.7 мянган зорчигчийн 454-өөс нь коронавирус илэрсэн тухай “АР” агентлаг мэдээлжээ.

Тус хөлөг онгоц нэгдүгээр сарын 20-нд Йокохамагаас аялалд гаран Японы Окинава, Күшю арлуудаас гадна Хонгконг, Вьетнамуудын боомтуудаар оржээ. Нэгдүгээр сарын 25-нд Хонгконгт буусан БНХАУ-ын 80 настай иргэнээс коронавирус илэрсэн тул “Diamond Princess”-ийг Йокохамад энэ сарын 3-нд эргэн ирэхэд хоёр долоо хоногийн карантин зарлаж бүхээгт нь буй бүх зорчигчид эмчийн үзлэг хийхээр болжээ.

Эхлээд 10 зорчигчоос коронавирус илэрсэн бол энэ сарын 10-нд 130, 15-нд 285, өчигдөр 454 болж огцом нэмэгдсэн байна.

Б.Төгсөө

 

SHARE