Габриэл Жезус ээжийнхээ “тушаалаар” найз бүсгүйгээ орхижээ

Бразилын шигшээ болон Английн “Манчестер Сити”-гийн 22 настай довтлогч Габриэл Жезус найз бүсгүйгээ нутаг руугаа явмагц нь харилцаагаа тасалж буйгаа араас нь хэлсэн гэнэ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол хөлбөмбөгч залуу ээжийнхээ үгийг дуулгавартай дагадаг зан нь ийм шийдвэр гаргахад хүрсэн аж. Бразилын загвар өмсөгч бүсгүй Фернанда Кьерос Габриэл Жезустай найзалж, бүр Манчестерт ирж амьдрах болжээ. Гэвч ээж нь түүнийг хүүгийнхээ хажууд амьдруулахгүй гэсэн тул хэдэн сарын турш зочид буудалд байрласан байна.

Зул сарын баяраар л ээж нь бүсгүйг гэртээ орж ирэхийг ганц удаа зөвшөөрөөд дараа нь дахиад зочид буудал руу нь буцаажээ. Харин хэдэн хоногийн өмнө Фернанда Бразил руу гэр бүлийнхэн дээрээ оччихоод ирэхээр явсаных нь дараахан Габриэл Жезус буцаж ирэх хэрэггүйг нь дуулгажээ.

“Тэр хөлбөмбөгчийн замналдаа бүх анхаарлаа хандуулахыг хүсч буй тул эргэж ирэх хэрэггүй,  харилцаагаа тасалья гэж хэлсэн гэсэн” хэмээн Фернандагийн ойрын гэх сурвалж хэвлэлд ярьсан байна. Загвар өмсөгч бүсгүй сэтгэлийн шарх, шаналантай үлдсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE