Кобиг охинтой нь энэ сарын 7-нд хөдөөлүүлжээ

NBA-гийн домогт тоглогч Коби Брайант болон түүний 13 настай охин Жианнаг энэ сарын 7-нд Калифорнид хөдөөлүүлжээ.

The Los Angeles Times-ийн мэдээлснээр Лос-Анжелес хотын ойролцоохь Корона-дель-Мар наран шарлагын газрын дэргэд орших “Пасифик-Вью” оршуулгын газарт болсон оршуулах ёслолд зөвхөн гэр бүл, ойр дотныхон нь оролцсон байна.

Гэхдээ Кобиг шүтэн бишрэгчид болон харамсан гашуудсан иргэд энэ сарын 24- “Лейкерс”-ийн ордонд болох салах ёс гүйцэтгэх ёслолд оролцох боломжтой юм. Хоёрдугаар сарын 24-нийг сонгосон нь давхар учиртай гэнэ. Коби 24 дугаартай тоглодог байсан бол Жианна охин нь багтаа 2 дугаартай тоглодог байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE