Энхо Хакухог давжээ /бичлэг/

Японы нийслэл Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд өчигдөр сумогийн нэг өдрийн уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Фүжи телевизээс Мэргэжлийн Сумогийн Холбоотой 44 дэх жилдээ хамтран зохиосон тус тэмцээнд сэкиваке Такаясү түрүүлсэн байна. Түүнтэй түрүү үзүүрт Мёгирюү үлдэж барилджээ.

Макүүчи зиндааны хамгийн хөнгөн мөн намхан бөх Энхо тус тэмцээний шөвгийн 16-д ёкозүна Хакухотой тааран барилдаж, тохой татан мавашины барьц атгамагцаа залгуулан тойгдож давжээ. Гэвч шөвгийн наймд Оношод унасан байна.

Хакухо Энхо хоёр хоёулаа Миягино буюу нэг дэвжээний бөхчүүд тул албан ёсны башёд түрүү бөхийн нэмэлт барилдаанд таарах боломжтойгоос бусдаар хоорондоо таарч барилдах боломжгүй юм. Харин энэ удаагийн нэг өдрийн тэмцээнд ийнхүү таарч барилдан сумо сонирхогчдыг баясгажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE