20 настай Мондо Дуплантис тулгууртай харайлтын түүхэн дээд амжилтыг эвдлээ

Шведийн 20 настай тамирчин Мондо Дуплантис Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд тулгууртай харайлтаар 6.17 метр дээгүүр харайн дэлхийн түүхэн дээд амжилтыг эвдэн спортын ертөнцөд дуулиан тариад байна.

Энэ төрөлд Украины домогт Сергей Бубкагийн 1993 онд 6.15 метр дээгүүр харайж тогтоосон дэлхийн дээд амжилт 20 гаруй жил тогтсон билээ. Харин 2014 онд Францын Рено Лавиллени Сергей Бубкагийн төрөлх Донецк хотод болсон олон улсын тэмцээнд 6.04 метрийн амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлээд 6.16 метрийн өндрийг захиалсан билээ. Тэгэхэд үзэгчид франц эрийг дэлхийн дээд амжилтыг эвдэх оролдлого хийхийг нь хүндлэн дэмжсэн ч тэрхүү өндрийг авна гэж бодоо ч үгүй гэдэг. Гэвч Рено Лавиллени гайхамшгийг бүтээхэд спортын хорхойтнууд ойрын 20-30 жилд эвдэхээргүй дээд амжилт тогтоосон хэмээн гайхан шагширч байв.

Тэгвэл тэр үйл явдлаас хойш ердөө зургаан жилийн дараа Мондо Дуплантис 6.17 метр дээгүүр харайж хөнгөн атлетикийн шинэ одоор тодорлоо. Түүнийг Сергей Бубка, Елена Исинбаева, Усэйн Болт нартай эн зэрэгцүүлэн адилтгах болсонд гахайх зүйлгүй биз ээ.

Б.Төгсөө

SHARE