Казахстанд олныг хамарсан зодооноор 10 хүн амь үрэгджээ

Казахстаны Киргизтэй хил залгаа Жамбыл мужийн Кордай дүүргийн Масанчи тосгоны захад ахуйн хэрүүл маргаанаас үүдэн өчигдөр орон нутгийн цагаар 19.00 орчимд 70 гаруй хүн цугларан зодолдож эхэлжээ. Зодооны видеог интернетийн олон нийтийн сүлжээгээр тарааснаас үүдэн хөрш зэргэлдээ тосгонуудаас нэмж 300 хүн хүрэлцэн ирж замбараагүй байдлыг улам дэврээсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Зодооны үеэр 10 хүн амь үрэгдэж, 25 амины орон сууц, худалдааны 15 объект, 41 автомашиныг галдан шатаасан байна. Замбараагүй байдал Масанчигаас гадна Аухатты, Булан Батыр тосгодод үүсчээ. Бэртэж гэмтсэн 137 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ба замбараагүй байдлыг өдөөн турхирсан 47 хүнийг саатуулсан аж.

Жамбал мужийн захирагч Аскар Мырзахметов Кордай дүүрэгт онц байдал зарлажээ.

Б.Төгсөө

SHARE