Гвардиола: Фатиг Вальверде тэсрэх бөмбөг гэж хэлсэн

Английн “Манчестер Сити”-гийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Барселона”-гийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Эрнесто Вальвердертай хууч хөөрсөн тухайгаа ярьжээ. Тэдний ярианы нэг сэдэв нь 17 настай Ансу Фати байсан аж.

“Фати одоо дөнгөж 16-тай байх аа. Саявтархан би Эрнесто Вальвердетай ярилцаж жаахан суусан юм. Хоёулаа жин-тоник харшуулсан шиг. Фатигийн тухай Вальверде ярихдаа толгой сэгсрэн “Энэ хүү бол зүгээр л тэсрэх бөмбөг гэсэн үг” гэж хэлсэн. Би ч гэсэн тэр хүүгийн талбайд гараад хэрхэн тоглож буйг нь хараад үүнийг шууд мэдэрсэн л дээ” хэмээн Гвардиола өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE