Коби Брайанттай салах ёс гүйцэтгэх хугацааг товложээ

NBA-гийн домог, “Лос-Анжелес Лейкерс”-ийн түүхэн шилдэг тоглогчдын нэг Коби Брайанттай салах ёс гүйцэтгэх хугацааг товложээ. Хоёрдугаар сарын 24-нд буюу домогт тамирчны өмсгөлийн дугаартай адил өдөр салах ёс гүйцэтгэхээр болсон байна. Эцсийн замд нь үдэх ёслол “Лейкерс”-ийн ордонд болох ажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны ойролцоогоор орон нутгийн цагаар өглөөний 10 цаг орчимд Лос-Анжелесийн ойролцоохь Калабасасын ууланд Коби Брайант болон түүний 13 настай охин Жианна, нийт есөн хүн нисдэг тэрэгний ослын улмаас амь үрэгдсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE