Коронавирусаар нас барагсдын тоо ганц хоногийн дотор 73-аар нэмэгдэв

БНХАУ-д “2019-nCoV” коронвирусаар нас барагсдын тоо ганц хоногийн дотор 73-аар нэмэгдэн 636-д хүрсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдээлж байна.

Коронавирусаар халдварлан өвчлөгчид 31.1 мянгад хүрч, 186 гаруй мянган хүн карантинд тусгаарлагджээ. Үүний сацуу эдгэрэгсдийн тоо нэмэгдэн 1540-д хүрсэн аж.

БНХАУ-д Вухан төвтэй Хубэй мужид хамгийн олон буюу 22.1 мянган хүн халдвар авснаас 618 нь нас барж, 817 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирустай үр дүнтэй тэмцэх эм, вакцин хараахан бий болоогүйг анхааруулж байна.

Б.Төгсөө

SHARE