Хятадад өчигдөр коронавирусаар 73 хүн нас баржээ

Хятадад өчигдрийн дотор “2019-nCoV” коронавирусаар нэмж 3.1 мянган хүн өвчилж, 73 хүн нас барсан тухай “Xinhua” агентлаг мэдээлж байна.

Ингэснээр нийт өвчлөгчдийн тоо 27.4 мянгад хүрч, 563 хүн амь насаа алджээ. Түүнчлэн коронавирусын өдөөдөг хатгаа өвчний шинж тэмдэг илэрсэн ч онош нь хараахан батлагдаагүй 23 мянган хүнийг эмнэлгийн хяналтад авчээ.

Үүний сацуу 1135 хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан байна.

Б.Төгсөө

SHARE