Румменигге: Гвардиола Нойерыг хагас хамгаалагчаар тоглуулья гэсэн…

Каталан мэргэжилтэн Пеп Гвардиола Германы “Байерн Мюнхен”-ийг удирдаж байхдаа олон тоглогчийн байрлалыг өөрчилж, янз янзын туршилт хийж үзсэн. Гэвч Гвардиолагийн туршилт сүүлдээ бүр хаалгач Нойерыг хагас хамгаалагчаар тоглуулья гэх санаа төртөл “баяжсан” гэж Мюнхений багийн удирдлага Карл-Хайнц Румменигге өгүүлжээ.

“Аварга болсны дараагаар Гвардиолад нэгэн санаа төрсөн юм. Тэр нь Нойерыг хагас хамгаалагчаар тоглуулах. Бүр түүндээ итгэчихсэн, хэрэгжүүлэх гээд зүтгээд байсан болохоор бид тэр санаанаас нь татгалзуулах гэж багагүй ятгасан. Хэрвээ Нойерыг хагас хамгаалалтад гаргасан бол хүмүүс ихэрхэж, бардамналаа гэж ойлгох байсан биз. Гэхдээ л одоо бодоход, Нойер хагас хамгаалагчаар үнэхээр дажгүй тоглочихож чадна шүү” хэмээн Румменигге өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE