Хуммельс: Холанд 57 минутад миний бүтэн улирлын гоолуудыг оруулчихлаа

Эрлинг Холанд Германы “Боруссиа Дортмунд”-д очсоноосоо хойш гурван тоглолтод долоон гоол оруулаад байна. Өмнө нь Германы Бундеслигт ийм оргилуун амжилтаар гараагаа эхэлсэн хөлбөмбөгч үгүй юм. Матс Хуммельс багийнхаа залуу довтлогчийн талаар ийн өгүүлжээ.

“Холандын хувьд бүх юм маш сайн эхэллээ. Мэдээж, багаараа хэрхэн зөв сайн ажиллах талаар би түүнд хэд хэдэн зөвлөгөө өгөх болно. Миний бүтэн улирлын турш оруулдаг гоолыг тэр ердөө 57 минутад хийчихлээ шүү дээ. Түүнийг Дортмундад үлдэж тоглоно гэж найдья. Ямартай ч намайг энд байх хугацаанд тоглож байгаасай гэж хүснэ.

Би Левандовскитой олон жил хамт тоглосон болохоор сайн довтлогч ямар байдгийг сайн мэднэ. Хэдийгээр Эрлинг одоогоор Левандовскигийн түвшинд хүртэл өдий ч гэсэн их ирээдүй бий” хэмээн Хуммельс өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE