Баркли: 75 дуудлага ирсэн байхыг хараад том наймаа хийж дээ л гэж бодсон…

 

NBA-гийн домгуудын нэг Коби Брайант 41 насандаа нисдэг тэрэгний ослоор зуурдаар нас барсан аймшигт мэдээг Чарльз Баркли хэрхэн анх дуулж мэдсэнээ ярьжээ.

“Би яг тэр үед The Gentlemen-ийг үзэхээр кинотеатрт байлаа. 11.30 цагийн үед утас маань дэлбэрчих шахан олон дуудлага ар араасаа цуварсан. Кинотеатрт байхдаа утасныхаа дууг нь хаачихаад, дуудлага хэзээ ч авдаггүй юм. Хэт олон дуудлага ирээд байхаар нь унтраая гэж бодоод харсан чинь 75 дуудлага ирсэн харагдлаа. 100 гаруй зурвас хөвөрчээ. Тэгээд би дотроо NBA-д ямар нэгэн том наймаа болж дээ л гэж бодсон.

Тэгээд зурвасуудыг нэг нэгээр нь уншиж эхэллээ. “Нас барлаа”, “Амь үрэгдлээ” гэх үгс урсаж эхэлсэн. Аймшигтай юм болсныг би тэгж л мэдсэн. CNN рүү ороод мэдээ уншмагцаа эхэр татан уйлсан. Зүгээр л нулимс аяндаа урсаад байлаа. Кобитой би ойр дотно байгаагүй. Гэхдээ NBA-гийн 16 жил, TNT-гийн 19 жилийн хугацаанд Коби бид хоёр сагсанбөмбөгийн нэг гал тогоонд хамт байсан болохоор тэр. Миний хувьд хүүтэй минь адил хэмээн Баркли өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE