Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шинэ жилийн баяртаа очжээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажилдаа очилгүй бүтэн улирал болж буй талаар хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байна. Шалтгааныг нь ч хэд хэдэн янзаар тайлбарлаж байгаа юм. Б.Жаргалсайхан албан өрөөндөө очиж, ажил хэргээ явуулахгүй байгаа ч Хятадад ажлын айлчлал хийгээд ирсэн тухай мэдээллийг УЕПГ-аас өгсөн.

Тэгвэл Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан он солигдохын өмнө болсон байгууллагынхаа шинэ жилийн баярт очжээ. Харин шинэ он гарснаас хойш ажилдаа очоогүй байна. Ер нь Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай холбоотой асуудлыг улстөрчид ярьж эхэлсэн бөгөөд эрх баригчид ойрын үед түүнийг ажилд нь оруулах нөхцөлийг хангах уу, эсвэл албан үүргээс нь чөлөөлж оронд нь шинээр Ерөнхий прокурор томилогдох уу гэдгийг шийдэх юм байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE