Бааббельс

Гитлерийн засаглалын тархи угаагч Иозеф Геббельс 1897 оны аравдугаар сарын 29-нд Прусс-д төрсөн. Бага насандаа өвчний улмаас зэрэмдэг хөлтэй болжээ. 1917 онд тэрээр “Heidelberg” Их Сургуульд тэтгэлгээр гүн ухаан, уран зохиолын чиглэлээр суралцсан байна.

1930 онд тухайн үеийн удирдагч Хейнрих Химлерын тушаалын дагуу Reichspropagandaleiter (суртал ухуулгын) даргаар томилогдож байжээ. Геббельсийн суртал ухуулга бол нацизмын гол зэвсэг нь байсан. Энгийн хялбар аргаар, төвлөрүүлэн гүйцэтгэсэн ямар ч үнэн зүйлгүй энэ суртал ухуулга маш хурдан хугацаанд олон түмний ухамсрыг өөрчилсөн байдаг. “Худал зүйлийг зуун удаа давтан хэлэхэд үнэн болдог. Бид үнэнд хүрэхгүй, харин үр нөлөөг нь үзнэ” гэж Геббельс бичиж байжээ. Харин Монголд үүнтэй төстэй нэг дүр бий.

Монголын Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад хүлээн зөвшөөрүүлэх “их ажил”-ыг олон жилийн турш гүйцэтгэж буй Баабар юм. Баабар “Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна.

…Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. … “Оюу Толгой”-н гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ /Монголын эдийн засгийн чуулга 2018”-д хэлсэн үг/” гэж л ярьдаг. Ганцхан лекцийнх нь эшлэл энэ. Баабарыг судлаач Д.Ганхуяг “2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 16 сая төгрөг хүлээн авсан. 2007 оны 2 дугаар сарын 1-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 15 сая төгрөг хүлээн авсан. Энэ мэтчилэн Непко компани Оюу Толгойгоос (Rio Tinto) “тогтмол бэлэг” авсаар байгаад бүр гаршсан байна. Ингэхлээр чинь түүнийг үхэн хатан магтах нь дэндүү ойлгомжтой.

Цаашид энэ жагсаалт үргэлжлэх нь мэдээж хэрэг. Гэхдээ “өөр газраас” ч гарч ирж магадгүй. Дээрээс нь ноён Баабар С.Баярын албан бус зөвлөх гэдгийг давхар санаж явах учиртай” хэмээж авай. Ганцхан үгээр хэлэхэд Баабар бол Рио Тинтогийн Бааббельс юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE