Маргаашаас хүйтний эрч чангарна

Энэ сарын 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Мөн 11-нд төвийн аймгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ийнхүү ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус байна.

Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус байх юм.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

SHARE