Эх хэлний хичээлээр улсдаа тэргүүлсэн тул шилдэг багш нарт хүндэтгэл үзүүллээ

Эх хэлний судлагдахуун 2019 оны “ТОП 20 багш” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж аймгийн удирдлагууд шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн зүгээс Боловсролын салбарт онцгойлон анхаарч  хариуцлагын болон урамшууллын арга хэлбэрийг нэвтрүүлснээр 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад  2 дугаар байранд орж, 10 хичээлээс 9 нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй  дүгнэгдсэн юм.

Мөн Эх хэлний сургалтыг сайжруулах зорилгоор шилдэг арга туршлагатай эх хэл бичгийн багш, сурагчдыг хамруулан “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг  зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 3844 сурагчдын эх хэлний хичээлийн явцад дүн шинжилгээ хийж, 70 багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна 7382 эцэг эх, олон нийтэд зөв бичих дүрэм, үндэсний бичгийн анхан, дунд, шатны сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ЭЕШ-нд Эх хэлний хичээлээр 2016 оноос хойш 16 байраар урагшилж 2019 онд улсдаа 1-р байранд орсон бол улсын төрөлжсөн олимпиадын 3 даваанд амжилт гаргасан багш сурагдын тоо мөн адил жил бүр нэмэгдсээр байгаа юм.

SHARE