Mongolia Digital School төслийн сургалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа

Боловсролын байгууллагын үндсэн зорилт нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх явдал юм. Хүүхэд хаана төрж, өсөж байгаагаас үл хамааран чанартай сургалтад хамрагдах боломжийг олгох зорилгоор 2018 онд тус яам Сингапур улсын AllinTech Pte Ltd компани, Монгол улсын Mongolia Digital School төсөлтэй хамтран дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх Jnrlink хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан.

Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, дүүрэг, нийслэлийн боловсролын удирдах ажилтнуудад зориулсан танилцах аяллыг Сингапур улсад хийсэн. Төслийн нэгжийн ажилтнуудын сургалт, 180 хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтыг Ховд, Улаанбаатар хотын 9 дүүргийн багш нарт хийлээ.

Төслийн эхний ангийг Налайх дүүргийн 103 дугаар дээр байгууллаа. Уг ангийг тохижуулж, тоноглоход 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Сургалтад 65 хүүхэд хамрагдаж байна.

Энэ хичээлийн жилд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын сургуулиуд, Ховд, Увс, Төв аймгийн сум, багт нийт 25 анги нэмж байгуулахаар төлөвлөж байна. Төслийн үр дүнг 10000 хүүхэд хүртэнэ.

SHARE