Малайзын Хааныг хуурсан гэж Москвагийн мисс-ийг заналхийлжээ

Хоёр жилийн өмнө Малайзын Хаан Мухаммад V цуутай хурим хийж, Москвагийн мисс Оксана Воеводинатай дэр нэгтгэж буйгаа дэлхий даяар зарласан. Удалгүй 2019 оны тавдугаар сард хүүтэй болсон.

Гэвч Хаан ширээнээсээ ч бууж, эхнэрээсээ ч салснаас гадна хүүгээ “өөр хүний хүүхэд” гэж нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан юм. Төрсөн хүү нь мөн гэдгийг ДНК-гийн шинжилгээгээр нотлох гэсэн ч хаан ширээнээсээ бууж Келантаны султан гэх өргөмжлөл хүртсэн эр шинжилгээ өгөхөөс эрс татгалзсаар өдийг хүрчээ.

Тэгвэл сүүлийн хэдэн хоногуудад Оксана Воеводина болон түүний бяцхан хүүгийн амийг егүүтгэх гэж байгаа тухай анхааруулга ирэх болжээ.  “Нөхрөө хуурч, өөр хүний хүүхэд төрүүлж, түүнийгээ Хааны хүү мэтээр зарласан тул та хоёрын амийг егүүтгэх тухай яриа гарсан” хэмээн нэрээ үл хэлсэн нэгэн эмэгтэй Оксана Воеводина руу утсаар хэлсэн гэнэ.

“Хэвлэлээр мэдээлэлд ярилцлага өгөхөө зогсоохгүй бол хүүг минь хөнөөж магадгүй гэж тэр эмэгтэй надад хэлсэн. Хэдхэн минут ярихдаа хэд хэдэн удаа аймшигтай сүрдүүлгийн чанартай зүйл ярьсан” хэмээн 2015 оны Москвагийн мисс Оксана Воеводина өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE