ОХУ-аас “МиГ-29” загварын хоёр сөнөөгч онгоц авлаа

Монгол Улсын нисэх хүчин өчигдөр ОХУ-аас “МиГ-29” загварын хоёр сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авчээ. Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.

Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг чухал ач холбогдолтой аж.

SHARE