Балбын уулчин дэлхийн хамгийн өндөр 14 уулын оргилд гарсан хурдаар дээд амжилт тогтоожээ

 

Их Британийн зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох “Гуркх үндэстний бригад”-ад алба хааж байсан Балбын уулчин Нирмал Пуржа найман мянган метрээс дээш өндөртэй дэлхийн 14 уулын оргилд хамгийн хурдан буюу 177 хоногийн дотор гарч шинэ дээд амжилт тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Түүнээс өмнө энэхүү дээд амжилтыг дэлхийн хамгийн өндөр 14 уулын оргилд гарахад долоон жил, 11 сар, 14 хоног зарцуулсан БНСУ-ын уулчин Ким Чан Хо эзэмшиж байжээ.

Нирмал Пуржа дээд амжилтыг эвдэх эхний авиралтаа энэ оны дөрөвдүгээр сард Хималайн нурууны хамгийн аюултай гэгддэг Аннапурна уулын оргил руу хийжээ. Аннапурнад авирсан уулчдын 32 хувь нь амь үрэгддэг аж.

Тэрээр дэлхийн ноён оргил Эверестэд тавдугаар сарын 22-нд гарсан ба зэргэлдээх Лхоце, Макалу уулсын оргилд ч гарчээ. Эл гурван уулын оргилд авирахад 48 цаг зарцуулсан нь мөн л дэлхийн шинэ дээд амжилт болсон байна.

Нирмал Пуржа дөрөвдүгээр сарын 23—нд Аннапурина  (8091 метр өндөр), тавдугаар сарын 12-нд Дхаулагири (8167 м), тавдугаар сарын 15-нд Канченжанга (8586 м), тавдугаар сарын 22-нд Эверест (8848 м), тавдугаар сарын 22-нд Лхоце (8516 м), тавдугаар сарын 24-нд Махалу (8481 м), долдугаар сарын 3-нд Нангапарбат (8126 м), долдугаар сарын 15-ндГашербрум 1 (8080 м), долдугаар сарын 18-нд Гашербрум 2 (8080 м), долдугаар сарын 24-нд К2 буюу Чогори (8611 м), долдугаар сарын 26-нд Броуд пик (8051 м), есдүгээр сарын 23-нд Чо Оюу(8188 м), есдүгээр сарын 27-нд Манаслу (8156 м), аравдугаар сарын 29-нд Шишапангма (8013 м) уулын оргилд тус тус гарчээ.

Б.Төгсөө

 

SHARE