ГССҮТ-д гавлын дотор даралт хэмжигч ICP монитор тавигдлаа

2018 оноос Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ICP мониторыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой ОХУ-ын Бурденко институтийн сэхээн амьдруулах тасгийн Ошоров Андрей Васильевич эмчтэй хамтарсан ICP-ийн сургалтанд ОХУ-д манай эмнэлгийн эмч нар хамрагдсан билээ.
2019 оны 10 сарын 16 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр Ошоров Андрей Васильевич эмч ,гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар болон сэхээн амьдруулах тасгийн эмч нартай хамтран тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс заслын үед анх удаа гавлын дотоод даралт хэмжигч датчикийг суулгаж эмчилгээ оношлогоонд шинээр нэвтрүүллээ.
Гавлын дотоод даралтыг (ICP) хэмжих , перфузын даралт (CPP) хянах нь гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнг эмчлэх менежментийн гол үндэс юм.
Үүнээс улбаалаад гавлын дотоод даралт буулгах эмчилгээг илүү оновчтой болгох өвчтний эмийн болон мэс заслын эмчилгээний зарчмыг зааглах, зөвлөх чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм.
ICP мониторыг эмчилгээний практикт нэвтрүүлэсээр олон улсад дагаж мөрдөгддөг тархины хүнд гэмтэлтэй өвчтөнг эмчлэх ,эмчилгээний удирдамжийг өөрийн оронд хэрэглэж гавал тархины гэмтэлтэй өвчтөний эмчилгээг олон улсын түвшинд хүргэх чухал давуу талтай боллоо.

SHARE