Калифорнид ойн түймрийн улмаас 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Калифорни мужид ойн түймэр суурин газруудад тулж ирсэн тул онц байдал зарлаж, урьд өмнө байгаагүй 200 шахам мянган хүнийг хамарсан өргөн цар хүрээтэй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.

Тус мужийн сая гаруй хүн оршин суудаг хот, сууринд цахилгаан тасарчээ. АНУ-ын онц байдлынхан тасралтгүй ажиллаж байгаа ч хэт халуун болон хүчтэй салхины улмаас ойн түймрийг зогсоож чадахгүй байгаа аж.

27 мянган га газрыг хамраад буй ойн түймэр 60 гаруй мянган барилга байгууламжид, үүний дотор Холливудын олон оддын харшуудад тулж иржээ.

Б.Төгсөө

SHARE