15 настай уран гулгагч Александра Трусова дэлхийн хоёр дээд амжилт тогтоожээ

ОХУ-ын 15 настай уран гулгагч охин Александра Трусова Олон улсын тэшүүрийн холбоо ISU-ийн цуврал тэмцээний нэг болох Канадын Гран прид дэлхийн хоёр дээд амжилт тогтоон түрүүлжээ.

Тэрээр дэлхийд анх удаа чөлөөт гулгалтад 166.6, нийлбэр дүнгээр 241.02 оноо авсан аж. Мөнгөн медалийг Японы Рика Кихира, хүрэл медалийг БНСУ-ын Ю Ён тус тус хүртжээ. ОХУ-ын дэлхийн хоёр удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Евгения Медведева тавдугаар байрт орсон байна.

Александра Трусова эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд анх удаа бүтэн дөрвөн эргэлттэй лутц болон тулуп үсрэлтүүдийг гүйцэтгэсэн билээ.

Б.Төгсөө

SHARE