Ажилтай нь танилцсан П.Ганхүү сайдыг мөнгөн аягаар шагнажээ

 

Б.Хишигбат

Амьд явахад улсын наадам үзнэ гэдэг. Тэгвэл үүнээс өөр үзэх юм зөндөө байдаг ажээ. 2016 оны 12 дугаар сарын 28-нд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж “Шагнах тухай”  Б-11 тоот тушаал гаргасан байна. Хэнийг шагначихав гэсэн чинь тус компанийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор очиж ажилласан Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарыг 1 540 000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, хадгаар “шагнасан” байна. Хчин юм шүү, ажлаа хийж яваа нэгэндээ улсын хөрөнгөөр мөнгөн аяга бэлэглэж л байдаг, нөгөөдүүл нь авч л байдаг.

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE