57 жилийн өмнө Алькатрасын шоронгоос оргосон хоригдлуудын нэг нь захидал бичжээ

АНУ-ын Калифорни мужийн Сан-Францискогийн буланд орших Алькатрасын шоронгоос 1962 онд гурван хоригдол оргосон тухай ам дамжсан яриа, бүр уран сайхны кино ч бий. Энэ арал дээрх шоронгоос оргох боломжгүй гэж үздэг ч оргосон байж болзошгүй гэх яриагаар Клинт Иствүд уран сайхны кино хийсэн түүхтэй.

Тэгвэл 1962 онд Алькатрасын шоронгоос оргосон гэх банк дээрэмдсэн хэргийн улмаас ял үүрсэн гурван хоригдлын нэг нь амьд гэдгээ мэдэгдсэн захиаг Цагдаагийн Албанд ирүүлжээ. Ах дүү Жон болон Кларенс Англин мөн Фрэнк Моррис нар оргосон юм. Тэдний цогцсыг олоогүй тул живж нас барсан юмуу амьд үлдэж чадсан эсэхийг нотлох ямар ч боломжгүй өдий хүрчээ.

“Намайг Жон Англин гэдэг. Би 1962 оны зургаадугаар сард ах Кларенс болон Фрэнк Моррисын хамт Алькатрасын шоронгоос оргосон. Одоо би 83 настай. Бие муу. Хавдартай болсон.

Хэрвээ та бүхэнд надад нэг жилээс дээш жилийн ял оноохгүйгэж зурагтаа зарлавал би хаана байгаагаа хэлж өгөхөд бэлэн байна. Мөн эрүүл мэндийн туслалцаа авахыг хүсч байна. Энэ наргиа биш шүү” хэмээн захидалд дурьджээ.

Гэвч тус явдлыг цагдаа нар хянаж үзээд, бичгийн хэв Жон Англинынх гэж итгэхэд хэцүү байгааг дурьдсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE