Бямбын Ренчингийн хүү академич Р.Барсболдын гэрт зэвсэгтэй халдсан этгээдүүдийг баривчилжээ

Их зохиолч Бямбын Ренчингийн хүү төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгтэй этгээдүүд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан. Академич Р.Барсболд гэр бүлийн хүний хамт хүүгийнхээ Баянзүрх дүүрэг дэх гэрт байх үед хоёр этгээд орж ирэн хутга тулган хагас цаг орчим сүрдүүлсэн байдаг юм. Гэмт этгээдүүд академичаас 100 гаруй мянган төгрөг аваад зугтсан гэж байгаа юм. Академич Р.Барсболд уг үйл явдлыг зохион байгуулалттай, шунахайн сэдлээр бус өөр зорилготой хүмүүсийн хийсэн үйлдэл хэмээн мэдэгдээд байсан юм.

Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоожээ. Тэд урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан залуус аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE